Podporujeme děti v Jižní Americe

Umíme pomáhat

 

Плзень дахь гадаадын иргэд ба дүрвэгсдэд зориулсан зөвлөгөөний төв

 

хаяг: Cukrovarská 16, Plzeň

Утас: 377 441 736 буюу 731 433 096

э-маил: poradna@dchp.charita.cz

дарга: Mgr. Klára Zachová

 

Ажиллах цаг:

Да   - 8:00 - 12:00; 13:00 - 15:00

Мяг - 8:00 - 12:00; 13:00 - 15:00

Лхг  - 8:00 - 12:00; 13:00 - 19:00

Пү   - 8:00 - 12:00; 13:00 - 15:00

Ба   - 8:00 - 12:00; 13:00 - 14:00

(бусад цагт утсаар тохирч болно )

 

Үйлчилгээний шалтгаан:

Гадаадын иргэд ба дүрвэгсдэд зориулсан зөвлөгөөний төвийн зорилго нь гадаадын иргэдийн эрхийг хамгаалах талаар эрх зүйн зөвлөгөө ба нийгмийн зөвлөгөөнүүд өгөхөд оршино. Плзень Та өөрөө ба эсвэл нөөц бололцоогоороо шийдэж чадахгүй тохиолдолд тусалдаг. Төвийн зорилго нь гадаадын иргэд ба ихэнх нийгмүүдийн хоорондох харилцааны хэлбэржүүлэх ба хөгжүүлэх, тэдний тухайн газарт дасан зохицох төвшинг нэмэгдүүлэхэд оршино.

 

Үйлчилгээний зорилгууд:

  • Гадаадын иргэд хүндрэлтэй хувийн байдлаа шийдэх боломжийг олгох, бие даах чадварыг сайжруулах, гадаадын иргэдэд Чех улсын нийгэм ба орчинд дасан зохицох төвшинг нэмэгдүүлэхийн тулд тодорхой туслалцаа үзүүлэх

  • Нийгмийн олон нийтийн амьдралд гадаадын иргэдийг интеграцчлахад хамтран ажиллахдаа байгаа нөөцүүд, сүлжээнүүд ба үйлчилгээнүүдийг ашиглан хэвийн амьдрах нөхцөлийг хангах

  • Нийгмийн амьдралд дасан зохицох төвшинг нэмэгдүүлэхийн тулд хамтран ажиллах, Чех улс дахь гадаадын иргэдийн амьдралын асуудлыг шийдэхээр ижил эрхтэйгээр хамтран ажиллах, гадаадын иргэдэд зориулсан хууль тогтоомжуудын дутагдалтай талуудад анхаарал хандуулах

Төв хэнд зориулагдсан бэ?

  • Гадаадын иргэд ба цагаачид

  • Гадаадын иргэд ба цагаачдын гэр бүлийн гишүүд

  • Гадаадын иргэдтэй холбоотой чех иргэд

 

Та Биднийг хаанаас, хэрхэн олж авах вэ?

Та бидэнтэй захиагаар, э-майлээр, утсаар холбогдож болох ч шууд төв дээр ирсэн нь дээр. Ямар нэг урьдчилан тохиролцохгүйгээр ажлын цагаар өөрийн биеэр ирж болно. Түүнээс гадна хүлээхгүйн тулд утсаар урьдчилан цаг товлохыг танд зөвлөж байна.

 

Бидний тусламж ямар хэлбэртэй вэ, хэрвээ:

  •  Амбулаторийн (шууд төв дээр)
  • Байгууллагын гадна (үйлчлүүлэгчийн гэрийн нөхцөлд, албан газраар дагуулах болон орчуулга хийнэ)

Төвд хэн байх вэ?

Mgr. Klára Zachová - дарга – гар утас: 731 433 096, email: klara.zachova@dchp.charita.cz

 

Bc. Petra Chalupská - гар утас: 731 433 008, e-mail: petra.chalupska@dchp.charita.cz

 

Ing. Tatiana Mandíková - гар утас: 731 433 023, e-mail: tatiana.mandikova@dchp.charita.cz

 

Mgr. Kateřina Konopíková - гар утас: 731 433 027, e-mail: katerina.konopikova@dchp.charita.cz

 

Klára Šebestová, DiS. - гар утас: 731 433 060, e-mail: klara.sebestova@dchp.charita.cz


 

Бид танд ямар үйлчилгээ үзүүлж чадах вэ?

Төвд дараах асуудлуудын хүрээнд гадаадын иргэд ба цагаачид хандаж болно:

 

  • Нийгмийн асуудал (нийгмийн даатгалын эрх, аюулгүй байдлын хүрээн дэх нийгмийн асуудлууд, орон сууцны асуудлыг шийдэхэд тусламж авах, шинэ ажил хайхад тусламж авах г.м.)

     

  • Хуулийн зөвлөгөө өгөх ( түр хугацаагаар оршин суух эрх, байнга оршин суух эрх, Чех улсын иргэншил болон олон улсын хамгаалал хүсэх гэх мэт - оршин суух зөвшөөрөл хүсэх үед тань тусламж хэрэгтэй бол ) мөн энэхүү зөвлөгөө өгөх газар нь хамтран ажилладаг хуульчтай.

     

  • Эрүүл мэндийг хамгаалах (эрүүл мэндийн даатгалын асуудлууд, зохих эмч ба эмнэлгийн байгууллагуудыг хайхад туслах)

     

  • Боловсрол (сургуулийн ирцийн асуудал, чех хэлний дамжаа, төв дээр компьютерын тэнхим үнэ төлбөргүй ашиглаж болно)

     

  • Таны эрх зөрчигдөх (төрөл бүрийн байгууллагад гомдол, санал бичихэд туслах)

     

  • Чех улсын амьдралын тухай мэдээлэл

Төв дараах зөвлөх үйлчилгээнүүдийг үзүүлдэг:

  • Мэдээлэл ба зөвлөгөөг хүргэх

     

  • Засаг захиргааны асуудлуудыг авч үзэх (бичиг баримт бөглөх, шаардлага, дуудлага бичих)

     

  • Үйлчлүүлэгчийг дагалдах (ёсны хэлэлцээр хийх үед, эзэн, ажил олгогч зэрэгтэй уулзах албан)

     

  • Идэвхтэй харилцан ярих (эзэн, ажил олгогч , байгууллагатай)

     

  • Үйлчлүүлэгчдийг дамжуулах ба чиглүүлэх

     

  • Орчуулга зуучлах үйлчилгээ

     

  • Зайлшгүй тохиолдолд санхүү ба материаллаг туслалцаа үзүүлэх

Үйлчилгээний дүрэм журам:

Бүх зорилтот бүлгийн гишүүдэд ба нэрээ нууцалсан үйлчлүүлэгчид (тухайн үйлчлүүлэгчийн асуудлыг шийдэхэд бололцоотой тохиолдолд) бие даасан, дундыг баримтална, аюулгүй, үнэ төлбөргүй, мэргэжлийн, нээлттэй.

Үйлчилгээ үзүүлэхээс татгалзах дүрэм

Сонирхож байгаа үйлчилгээ нь заасан зорилтот бүлэгт ороогүй буюу бидний зүгээс биелүүлэх боломжгүй тусламж хүсэх, төвийн өдрийн ачаалал хэтэрсэн (энэ тохиолдолд дараагийн өдөрт шилжүүлнэ); тухайн асуудлыг шийдвэрлэж болох бүхий л арга хэмжээ авсан тохиолдолд

Үйлчлүүлэгчийн зүгээс үйлчилгээг болиулах дүрэм:

дурын цагтаа шалтгаанаа хэлэхгүйгээр, өөрийн хувийн зорилгодоо хүрэхийн тулд

Төвөөс үзүүлэх үйлчилгээг болиулах дүрэм:

Үйлчлүүлэгч ерөнхий зөвшилцсөн бодлогын халдашгүй байдлыг зөрчсөн тохиолдолд, түрэмгий байдал гаргасан (биеэр ба үг хэлээр), үйлчлүүлэгч согтууруулах ундаа буюу мансууруулах бодис хэрэглэн хамтран ажиллах гэрээ хийх үед үйлчлүүлэгчийн сэтгэн бодох чадваргүй байх.