GDPR – DCHP-ын үйлчлүүлэгчдэд зориулсан мэдээлэл

Плзен хотын Диецезийн Харита (цаашид „DCHP“ гэх) бол Hlavanova 359/16, 326 00 Plzeň хаяг дээр байртай, IČ 49774034 регистрийн дугаартай, 8/1-06-702/1996 дугаараар БНЧУ-ын Соёлын яамны Бүртгэгдсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн төрийн бус, ашгийн бус шашны байгууллага юм.

DCHP Европын парламент, Зөвлөлийн (ЕХ) хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой хувь хүний хамгаалалтын тухай, энэхүү мэдээллийн чөлөөт хөдөлгөөний тухай бөгөөд 95/46/ES удирдамжийг цуцалсны тухай 2016/679 тоот захирамжийг (хувийн мэдээллийн нууцыг хамгаалах ерөнхий зохицуулалт буюу GDPR)-ыг дагаж хувийн мэдээллийг боловсруулдаг.

DCHP бол хувийн мэдээллийн администратор юм. Администратортой холбогдох холбоо:

 

Таны хүсэлт, асуултын шийдлийг хариуцах хүний холбоо:

JUDr. Bc. Vladimír Fencl, Диецезийн Харита Плзэн-гийн хуульч
Хаяг: Sladkovského 16, 326 00 Plzeň
Утас: 377 310 424, 739 483 374
эсвэл
Mgr. Tereza Landová, Диецезийн Харита Плзэн-гийн нийгмийн үйлчилгээний зохицуулагч
Хаяг: Cukrovarská 16, 301 00 Plzeň
Утас: 731 433 002

 

Боловсруулалтын зорилго, хувийн мэдээллийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл:

  • № 108/2006 нийгмийн үйлчилгээний тухай хуулийн хүчин төгөлдөр хувилбарын дагуу нийгмийн үйлчилгээ олгох, үүнтэй холбоотой бүх үүргийг хариуцах.
  • № 372/2011 эрүүл мэндийн үйлчилгээний тухай хуулийн хүчин төгөлдөр хувилбарын дагуу эрүүл мэндийн үйлчилгээ олгох, үүнтэй холбоотой бүх үүргийг хариуцах.

Хувийн мэдээллийг боловсруулах хугацаа бол гэрээ хүчинтэй болох хугацаагаар, мөн № 499/2004 архивлах, хавтаст хэргийн тухай хуулийн дагуу эсвэл тусгай эрх зүйн зохицуулалт, GDPR-ын дагуу үргэлжилнэ.

Хувийн мэдээллийг боловсруулах, хүлээн авах этгээд:

Дээр тайлбарласан зорилгоор администратор, түүний ажилтнуудаас гадна GDPR-ын дагуу байгуулсан хувийн мэдээллийг боловсруулах тухай гэрээний үндсэн дээр администраторын боловсруулагчаар дамжина.

DCHP-ыг хүвийн мэдээллийн боловсруулагчид:
Denisovo nábřeží 2568/6, 301 00 Plzeň албан ёсны хаягтай, IČ 27973956 бүртгэлийн дугаартай Software production s.r.o.
Cejl 62, 602 00 Brno албан ёсны хаягтай, IČ 26297850 бүртгэлийн дугаартай IReSoft, s.r.o.

 

Түүнээс гадна DCHP хувийн мэдээллийг хууль ёсны хүсэлтийн үндсэн дээр хамааралтай хувийн мэдээллийг шаардах хууль ёсны эрх мэдэлтэй гуравдагч этгээдэд олгох болно гэдгийг мэдэгдэж байна. Мөн хуульд заасан тохиолдолд DCHP дараагийн байгууллагуудад хувийн мэдээллийг олгоно:

  • БНЧУ-ын цагдаагийн газар, улсын прокурор, шүүх;
  • олон нийтийн асран хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг эсвэл хэрэглэгчийн өмнөөс гэрээ байгуулдаг хот, дүүргийн албан газарт;
  • хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч болон хэрэглэгчээр тэгэх зорилгоор итгэмжлэгдсэн хүмүүст.

GDPR-н дагуух үйлчлүүлэгчийн эрх:

  1. Үйлчлүүлэгч Администратораас хувийн мэдээллээ үзэх, засуулах, мэдээллийг нэмэх, хувийн мэдээллийн боловсруулалтыг хязгаарлуулахыг хүсэх эрхтэй. Үйлчлүүлэгчийн хүсэлт болгоныг тус тусад нь авч үзнэ.
  2. Дараагийн тохиолдолд үйлчлүүлэгч хувийн мэдээллийнхээ боловсруулалтыг хүссэн үед эсэргүүцэл гаргах эрхтэй:

а) Хувийн мэдээллийг нийтийн ашиг сонирхлын төлөө эсвэл Администратороор төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд боловсруулах шаардлагатай болсон,

б) Хувийн мэдээллийг тус Администратор эсвэл гуравдагч этгээдийн эрх бүхий ашиг сонирхлын үүднээс боловсруулах шаардлагатай болсон.

Бид хэрэглэгчийн ашиг сонирхол, эрх, эрх чөлөөнөөс давсан ноцтой хууль ёсны шалтгааныг нотлохоос нааш үйлчлүүлэгчийн мэдээллийг цаашид боловсруулахгүй. Үүнийг шалгах хүртэл үйлчлүүлэгч боловсруулалтыг хязгаарлах эрхтэй.

3. Зөвхөн дараах тохиолдолд үйлчлүүлэгч мэдээллээ устгуулах эрхтэй:

  • хувийн мэдээллийг цуглуулсан эсвэл өөр аргаар боловсруулсан зорилгоор ашиглах шаардлагагүй болсон;
  • хэрэглэгч зөвшөөрлөөсөө татгалзсан бөгөөд боловсруулахад хууль эрх зүйн өөр шалтгаан байхгүй,
  • хэрэглэгч боловсруулахыг эсэргүүцэж байгаа бөгөөд боловсруулалтын хууль ёсны шалтгаан байхгүй,
  • хувийн мэдээлэл хууль бусаар боловсруулагдсан,
  • хуулийн үүргээ биелүүлэхийн тулд хувийн мэдээллийг устгах ёстой,
  • үйлчилгээг санал болгохтой холбогдуулан хувийн мэдээллийг цуглуулсан.

4. Үйлчлүүлэгч хувийн мэдээллийг боловсруулах нь GDPR-г зөрчсөн гэж үзвэл хяналтын байгууллагад гомдол гаргах эрхтэй. Та Sochora 27, Praha 7, 170 00 хаягаар байрлах Хувийн мэдээллийг хамгаалах алба болох хяналтын байгууллагад гомдол гаргаж болно.

5. Үйлчлүүлэгч нь өөрийн хүсэлтийн үндсэн дээр хувийн мэдээллээ нийтлэг, машин унших боломжтой форматаар зөөвөрлөх эрхтэй. Үйлчлүүлэгч нь хувийн мэдээллээ өөр администратор луу шилжүүлэх эсвэл техникийн хувьд боломжтой бол администраторуудыг бие биедээ шилжүүлэхийг хүсэж болно.

6. Үйлчлүүлэгч нь DCHP-ийн боловсруулсан хувийн мэдээллийн аюулгүй байдалд халдсан тохиолдолд үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөөнд өндөр эрсдэл учруулсан тохиолдолд мэдэгдэх эрхтэй.

7. Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг боловсруулах зөвшөөрлийг хэдийд ч цуцлах эрх нь энэхүү хууль ёсны эрхийн үндсэн дээр хувийн мэдээллийг олж авсан тохиолдолд хамаарах бөгөөд GDPR-ийн дагуу боловсруулах бусад шалтгаанд хамаарахгүй.

Үйлчлүүлэгчийн дээр дурдсан эрхийг хэрэгжүүлэхдээ DCHP нь GDPR-ийн дагуу ажилладаг.

Та хувийн мэдээллээ сайн дурын үндсэн дээр олгодог боловч олгохгүй тохиолдолд администратор үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх боломжгүй болох үндэслэл болох магадлалтай.

Таны хүсэлтийг ямагт ерөнхий журмын холбогдох заалтуудын дагуу авч үзэж шийдвэрлэнэ.

Хэрэв та өөрийн хүсэлт, хүсэлтийг шийдвэрлэхтэй санал нийлэхгүй байгаа бол Хувийн мэдээллийг хамгаалах албанд гомдол гаргах эрхтэй.

Эцэст нь хэлэхэд, бид таны хувийн мэдээллийг хууль ёсны дагуу, зохих ёсоор боловсруулж, таны эрхийг хохироохгүй байх нь бидний зорилго гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Хамтран ажиллаж буйд баярлалаа.
Плзень хотын диецезийн Харита байгууллгын баг
 

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо: 20. 11. 2018